Sunday, September 19, 2010

Лекцийн презентэшн

Лекцийн эхний 3 презентэшн файлыг татаж авахаар орууллаа. Хичээлд холбоотой линкүүд булангаас татаж авна уу. 2-р лекцийн линк буруу байсныг залрууллаа. Анзаарсан хүмүүс коммент үлдээж байвал сайн байна.

Home work 3

Unit 2, Task 10
  • Task 4-т дурдагдсан жагсаалтаас өөрийн хүссэн хичээлийн дэлгэрэнгүй танилцуулга (leaflet) хүссэн захиаг тухайн төвд хандаж АНГЛИАР бич.

Home work 1, 2

Home work 1: Unit 1,
  • Translate text in task 3
  • Task 4
  • Task 5
Home work 2: Unit 1,
  • Task 11

Sunday, September 5, 2010

Тоон осциллоскоп

Манай сургуулийн электроникийн лабораториудад шинээр тоон осцилоскоп тавигдлаа. Тоон санамжит осцилоскоп нь өмнөх аналог осцилоскопоос ялгаатай давуу тал олонтой. Аналог осцилоскоп үргэлж үелэн давтагдах дохиог л судлах боломжтой. Өөрөөр хэлбэл зөвхөн нэг удаа болоод өнгөрөх процессыг харах боломжгүй гэсэн үг юм. Тэгвэл тоон санамжит осцилоскоп нь зөвхөн нэг удаа болоод өнгөрөх процессыг санаж дэлгэцэндээ гаргах чадвартай. Түүнчлэн дэлгэцэн дэх хэмжилтийн утгаа компьютерт дамжуулах, хэмжилт туршилтийн үйл ажиллагааг компьютерээс удирдах зэрэг боломжуудтай. Компьютерт холболгүйгээр дэлгэцэн дээрх хэмжилтийн утгаа флеш (USB) дискэнд зураг болгон хадгалаад авах боломжтой юм. Ингэхийн тулд хоосон форматлагдсан флеш диск ашиглана. Дотроо ямар нэгэн файль хадгалагдсан, вирустэй флеш диск хийж болохгүй.
Осциллоскопын дэлгэрэнгүй зааврыг Uni-Trend компаний линкээс татаж аваарай. Мөн компьютерт холбох драйвер болон программ хангамжийг энэ линкээс татаж авч болно.

Мэргэжлийн англи хэл хичээлийн ном

Мэргэжлийн англи хэл хичээлд Оксфордын их сургуулиас гаргасан дээрх номыг хэрэглэх болно. Хичээлд ирэхдээ номыг хэсэгчлэн болон бүтнээр нь хэвлэн авчирч хэрэглэх хэрэгтэй. Мөн уг номын аудио бичлэгүүдийг МР3 форматаар оруулсан болно. Гэртээ сонсож давтахад илүүдэхгүй. Хичээлд холбоотой линкүүд булангаас татаж аваарай.